2016-2022 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ХЭТИЙН /БИЗНЕС/ ТӨЛӨВЛӨГӨӨ
Сурган хүмүүжүүлэх зөвлөлийн
2016 оны 09-р сарын 09-ны өдрийн
хурлаар
хэлэлцэн батлав.
ХАН-УУЛ
ДҮҮРГИЙН 34 ДҮГЭЭР БҮРЭН ДУНД СУРГУУЛИЙН
2016-2022
ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ХЭТИЙН /БИЗНЕС/ ТӨЛӨВЛӨГӨӨ
ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БҮТЭЦ
- Үндэслэл
- Ерөнхий менежерийн мэдэгдэл
- Стратегийн үндсэн зорилтууд
5. Эрхэм зорилго
6. Эрхэмлэх зарчим
7. Орчны шинжилгээ
8. Стратегийн зорилт /хүрэх үр дүн/
9. Үйл ажиллагааны хамрах хүрээ
Нэг. Үндэслэл
Монгол Улсын хууль, Төсвийн тухай хууль,
Бага дунд боловсролын тухай хууль болон Монгол Улсын Засгийн газрын 2016-2022 оны үйл ажиллагааны
хөтөлбөр, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын яамны 2016-2017
оны хичээлийн жилийн зорилт, Нийслэлийн эдийн засаг, нийгмийн зорилтыг
хэрэгжүүлэх ажлын хүрээнд байгууллагын менежмент, чадавхыг сайжруулж,
багш, хүүхэд бүрийг хөгжүүлэх, сургуулийн
хөгжлийг бэхжүүлэх талаар 34 дүгээр сургуулийн үйл
ажиллагааны хэтийн төлөвлөгөөг боловсруулав.
Нэгдсэн
Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас баталсан “Тогтвортой хөгжил-2030”
хөтөлбөр, Монгол Улсын Их Хурлаас баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн
үзэл баримтлал-2030”, “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”
/2014-2024/, “Боловсролын тухай болон Дээд боловсролын тухай хуульд болон
холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Үндэсний
хөтөлбөрүүд, Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл зэрэг холбогдох
хууль, эрх зүйн орчны хэрэгжилтийн хүрээнд энэхүү төлөвлөгөө хэрэгжинэ. Сургуулийн өмнөх болон бага, суурь, бүрэн дунд, дээд боловсролын хөтөлбөрийн чанар, үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгож, “Хүүхэд, сурагч, оюутан бүрийг хөгжүүлэх” стратегийг хэрэгжүүлэн, боловсролын үйлчилгээний хүртээмж, чанар, үр ашгийг дээшлүүлэх бодлого баримтална.
Төлөвлөгөөнд
Ойрын 6 жилдээ нийлүүлэх бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ болон стратеги зорилтууд
- Төсвийн жилийн хугацаанд нийлүүлэх бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ, тэдгээрийн чанар, зардал
- Нягтлан бодох бүртгэлийн жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсөв ба төлөвлөсөн баланс
- Төсвийн жилд гаргах капитал зардал /санхүүгийн эх үүсвэртэй уялдсан/
6.
Сургуулийн үйл ажиллагаатай уялдсан
улсын төсөвт орох орлого, зарлагын талаарх мэдээлэл
Хоёр. Ерөнхий менежерийн мэдэгдэл
Монгол
Улсын төсвийн
тухай хууль, Бага дунд боловсролын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын
2016-2022 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Нийслэл,
дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, БСШУСЯ-ны сайдын эрхлэх
асуудлын хүрээний зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх сургалтын үр өгөөжийг
дээшлүүлэх, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэн, ахиц гаргахад бүхий л
нөөц боломж анхаарлыг чиглүүлж,
сургалтын таатай орчныг бүрэлдүүлэх, сургуулийн
ирээдүйн хөгжлийн хүрэх түвшинг тодорхойлоход стратегийн зорилго хэрэгжинэ.
Энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлснээр сургуулийн өнөөгийн нөхцөл байдлаас дараагийн хөгжлийн түвшин сайжирч шинэчлэгдэн боловсролын шинэчлэлд үнэтэй хувь нэмэр
оруулан, боловсролын үйлчилгээний хүртээмж, чанар, үр ашиг дээшилж дэлхийн боловсролтой хөл нийлүүлэх алхам болно.
Төлөвлөгөөнд тусгагдсан асуудлыг багш
ажилтан, эцэг эх, суралцагч төрийн болон төрийн бус хамтын ажиллагаатай
байгууллага, гадаад дотоодын хандивлагч, олон нийтийн оролцоо дэмжлэг туслалцаа, хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн үр дүнд хэрэгжүүлэх болно.
Сургуулийн товч танилцуулга
Тус сургууль 1966 оны 7 дугаар сарын 26-нд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 260/195 дугаар
тогтоолоор Яармагийн 7 –р хорооны нутаг дэвсгэрт “Ажилчны раойны 8 жилийн 34
дүгээр дунд сургууль” нэртэйгээр байгуулагдаж, 1966 оны 10 дугаар сарын 01-нд анхны
захирал Б.Гомбодоржоор удирдуулан 1440 сурагч 57 багш,
33 ажилчидтайгаар сургалт хүмүүжлийн
ажлаа явуулж эхэлсэн. Улмаар түүхэн хөгжлийнхээ явцад сургууль
маань зорилго чиг үүргээ амжилттай хэрэгжүүлэн ажиллаж, 1978 оноос 10 жилийн
сургалттай 34 дүгээр дунд сургууль, 1994
оноос математик англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 10 жилийн 34 дүгээр дунд
сургууль, 2006-2008 онд 11 жилийн сургалттай 34 дүгээр бүрэн дунд сургууль
болж, 2009 оноос 12 жилийн сургалтыг эхлүүлсэн. 2011 оноос англи хэл
математикийн гүнзгийрүүлсэн сургалтын хөтөлбөрийг дахин батлуулж амжилттай
хэрэгжүүлж байна. 2014 оноос “Ном” хөтөлбөрийн түшиц сургууль, 2015 оноос
химийн гүнзгийрүүлсэн сургалтыг эхлүүлэн явуулж, Хан-Уул дүүргийн химийн хичээлийн түшиц сургууль, мөн оноос
НБГ-ын даргын 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Б/78 дугаар тушаалаар
“Нийслэлийн Боловсролын газрын түшиц сургууль”-иар сонгогдон ажиллаж байна.
Өдгөө тус сургууль нь 900 гаруй суралцагч, 50 гаруй багш, 20 гаруй ажилтан, 4
удирдлагатайгаар сургалтын үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд нийт
багш нарын 68% нь мэргэжлийн зэрэгтэй,
нийт кабинетийн 80 хувь нь
гэрчилгээтэй болсон байна. 2011 оноос эхлэн хичээлийн чанар үр дүнг нэмэгдүүлэх үүднээс кабинетийн
системээр хичээллэж, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхийн төлөө багш бүр дугуйлан
хичээллүүлж, хүүхэд бүрийг сонирхсон секц дугуйланд суралцах бүх талын
боломжийг ханган ажиллаж байна.
Стратегийн үндсэн
зорилтууд:
XXI зуунд сурч ажиллаж амьдрах, суралцагчдыг хөгжүүлэх,
төлөвшүүлэн суралцуулахад бүхий л нөөц боломжоо ашиглан ажиллах Үүнд:
·
Багш, ажиллагчид, суралцагчдын ажиллаж, суралцах таатай,
эрүүл орчин бүрдүүлэх
·
Багш, удирдах ажилтны хариуцлага
хандлага,
ёс зүйг өндөржүүлэх
·
Сургалт хүмүүжлийн ажлын чанар, үр дүнг эрс дээшлүүлэх,
тэдний мэдээлэл технологийн мэдлэгийг улам бүр өргөжүүлж, компьютерийн
хангамжийг нэмэгдүүлэн, цахим орчин
бүрдүүлэх
·
Багш нарын хамтын үйл ажиллагааг хөгжүүлэх, мэргэжил ур
чадварыг дээшлүүлэх ажлыг үе шаттайгаар тогтмол зохион байгуулах, дэмжих,
·
Багш суралцагчдыг дүрэмт хувцсаар жигдлэх
·
Багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар онцгойлон
анхаарч, орон сууцны төсөл хөтөлбөрт хамруулах, зээл олгох
ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулах
·
Хүүхэд хамгааллын бодлогыг боловсруулан, эрх зүйн орчин
бүрдүүлэн ажиллах
·
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулан
сургах ажлыг зохион байгуулах
·
Хамран сургах тойргийн хүрээний хүүхэд нэг бүрийг завсардалтгүй сургуульд
бүрэн хамруулах
·
Сурлагын чанарт онцгойлон анхаарч сурлагаар хоцрогдож буй суралцагчдад дэмжлэг үзүүлэх
·
Ерөнхий Эрдмийн Шалгалтын үнэлгээ,
чанарыг ахиулах
3.1 Алсын хараа
Дэлхийн
боловсролын хөгжлийн чиг хандлага, Монгол улсын
нийгэм эдийн засгийн хэрэгцээ шаардлагад нийцсэн
боловсролын шинэчлэлийн бодлого, бага суурь, бүрэн дунд боловсролын
“Цөм” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хүүхэд нэг бүрийн бүтээлч үйл
ажиллагааг дэмжсэн, өөртөө итгэлтэй,
бүтээлч иргэнийг хөгжүүлэн төлөвшүүлэхэд оршино.
Бага суурь, бүрэн дунд боловсролын сургалтын “Цөм”
хөтөлбөр, төлөвлөгөөг сонголттой уян хатан байдлаар хэрэгжүүлэх, ахлах ангийн
сурагч бүр суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаагаа тодорхойлж, сонголт
хийх зэрэг багш сурагч, эцэг эх, орон нутгийн удирдлага, мэргэжлийн байгууллагуудын
хамтын ажиллагаа, менежментийн шийдэл шаардсан ажлыг зохион байгуулах шаардлага
бий болж байна.
3.2 Эрхэм зорилго
Нийт
ажилтан хамт олны мэргэжлийн ур чадвар, хариуцлага, бүтээлч
үйл ажиллагааг дээшлүүлж, ирээдүйд сурч мэдсэнээ хэрэглээ болгох чадвартай иргэнийг төлөвшүүлнэ
3.3 Эрхэм зорилтыг хангаж ажиллахын тулд
дараах үндсэн зарчмыг үйл ажиллагаандаа эрхэмлэнэ.
§ Хуулиа дээдлэх
§ Боловсролын шинэчлэлийг эрхэмлэх
§ Шударга ил тод байх
§ Хөгжлийг эрхэмлэх
§ Үүрэг хариуцлагаа
ухамсарлах
§ Зөв хандлага, ёс зүйтэй байх
§ Олон хувилбартай байх
§ Боломжийг тэнцүү олгож дүгнэх, урамшуулах
§ Хариуцлагаа хүлээх чадвартай байх
3.4 Байгууллагын орчны шинжилгээ
Орчны үзүүлэлт
|
А. Давуу тал
|
Б. Сул тал
|
Материаллаг орчин
|
§ Сургалтын таатай
орчныг бүрдүүлж бүх анги кабинет, нийтийн эзэмшлийн
талбайд урсгал засвар хийгдсэн.
§ Анги танхимуудыг
стандартын дагуу засварлаж, тохижуулсан.
§ Мэргэжлийн
хичээлийн шилдэг кабинетуудыг байгуулсан
бөгөөд
ширээ сандлын хүрэлцээ хангамж сайжирсан,
§ Ариун
цэврийн өрөөний засвар тохижилт сайн, нэг хүүхдэд оногдох суултуурын тоо
стандартад нийцсэн, эрүүл орчин бүрдүүлсэн.
§ Сургуулийн гадна орчны тохижилт сайжирсан, зарим нэг
анги, урлаг заал, спорт заал, ариун цэврийн өрөөнд камер байрлуулсан
§ Спортын иж бүрэн цогцолбор талбайтай болсон
§
|
§ Сургалтын орчин
үеийн техник хэрэгсэл, компьютерийн хангамж муу, үзүүлэлт шаардлага хангахгүй
§ Интернетийн хурд муу
§ Төвлөрсөн дулаан болон бохирын системд холбогдоогүй
§ Хэрэглээний халуун ус байхгүй
§ Зориулалтын цайны газар байхгүй
§ Автомашины зориулалтын зогсоол үгүй
§ Эцэг эхийн
ажилгүйдэл ихэссэн
|
Сэтгэл зүйн орчин
|
§ Эвсэг, бүтээлч,
хамтач үйл ажиллагаа хөгжсөн хамт олон
§ Бусдадаа сайн сайхан зан чанараараа дэмжлэг үзүүлдэг олон
арван шилдгүүдтэй
|
§
Үндсэн
ажлаас өөр бусад ажил руу илүү их анхаарал хандуулдаг.
§
Хараа
хяналт бага /хувцас солих өрөө камергүй/
§
Сурагчдын
сурлагын чанар, идэвхи чармайлт муу
§
Аливаад
сэтгэлээсээ хандах хандлага муу
|
Үйлийн орчин
|
§ Багш нарын заах арга ур чадвар сайжирч
байгаа
§ Сургууль
завсардалтыг бууруулсан.
§ Боловсролын 12
жилийн тогтолцоонд шилжиж, бага суурь, бүрэн дунд боловсролын “Цөм” хөтөлбөрийг хэрэгжүүлж
байгаа
§ “Хүүхэд хууль”
“Ногоон гэрэл цагаан шугам” тэмцээнд тогтмол дүүрэг, хот, улсад амжилттай
оролцож байдаг
§ Сургалт хүмүүжлийн
ажлыг орчин үеийн шаардлагад нийцүүлэн явуулах чадварыг багш нар эзэмшсэн.
§ Багш, суралцагчдад
сурч, ажиллах таатай, эрүүл орчин бүрдүүлсэн
§ Багш бүр дугуйлан хичээллүүлдэг
|
§ Багш, ажиллагсадын
ахуй амьдрал харилцан өөр байдаг.
§ Эцэг эхчүүд
хүүхдийн төлөө анхаарал муу тавьдаг, сургуулийн үйл ажиллагаанд тэдний
оролцоо харилцан адилгүй
§ Багш, ажилчдын үйл ажиллагаа харилцан жигд биш, цөөн
хүмүүсийн сөрөг үр дагавар бусдад нөлөөлж болзошгүй
§ Сурагчдын авъяасыг
хөгжүүлэх ажилд зарим багш нар хангалтгүй ханддаг.
§ Бүтээлч үйл
ажилллагаа, санаачлага зарим багш нарт сул байдаг.
§ Сэтгэлээсээ хандах хандлага сул
§ Хамт олны оролцоо жигд бус
§ Хүүхдийн гэр бүлийн хүмүүжил сөрөг нөлөө үзүүлдэг
§ Хүүхэд бүрийн хичээл зүтгэл сул
§ Нийгэмд бий болж буй сөрөг үзэгдлүүд
|
Гадаад орчны шинжилгээ
|
||
Гадаад орчны үзүүлэлт
|
В. Боломж
|
Г. Аюул занал, эрсдэл
|
Эдийн засаг
|
§ Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх
§ Төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх
§ Төрөл бүрийн
төлбөртэй /ур чадвар олгох/ сургалт явуулах
§ Гадаад
сургуулиудтай холбоо тогтоон ажиллах, туршлага судлах
§ Олон улсын байгууллагын төсөл хөтөлбөр, дэмжих
хөтөлбөрийг хэрэгжүүлж амьжиргааг дэмжих
§ Төлбөртэй давтлага хийвэл анги танхим
хүрэлцээтэй
§ Илтгэл, мэтгэлцээний тэмцээн явуулахад шаардлагатай
техник хэрэгсэл бий болгох
§ Сургалтын төлбөртэй ангиудад сургалтын орчин
бүрдүүлэх
§ Сургуулийн гадна талбай болон спорт заалыг
ашиглан санхүүгийн боломжоо сайжруулах
|
§ Төрөл бүрийн зээл, эдийн засгийн сөрөг үзүүлэлтүүд
§ Багш нарын
цалин хөлс амьдрал ахуйд хүрэлцэхгүй
§ Өөрийн орлого
бүрдүүлэх боломжгүй
§ Сургуулийн ойролцоо болон хүүхдийн байгаа бүхий л орчинд
компьютер тоглоомын газар /РС/ олширсон
§ Эцэг эхээс хүүхдэдээ тавих хараа хяналт сул
§
Сургалтын
чанар
§ Сургуулийн орчинд бинзен клонк, хийн клонк зэргэлдээ
байрладаг
§ Сургуулийн урд зам хурд сааруулагчгүй
§
Машины
зогсоолыг хяналттай болгох
§ Нийгмийн ажилтан сурагчдын хүмүүжил,
төлөвшилд анхаарал сул
§ Сурлагын хоцрогдол ихтэй
§
Дэг
журам сул
§
Гадна
талбайн ашиглалтанд анхаарах
§
Багш
эцэг эхийн гурвалсан холбоо сул
§
Сурагчдын
хүмүүжил муу
|
Өрсөлдөөн
|
§ Чадварлаг багш
нартай.
§ Математик, англи
хэлний гүнзийрүүлсэн, сургалт явуулдаг.
§ Үйлчлүүлэгчдийг
өөртөө татан ажиллах боломжтой
§ Төрөл бүрийн
уралдаан тэмцээнд өрсөлдөх чадвартай
§ Өөрийн орны болон
гадаад цэцэрлэг сургуулиудтай хамтран ажиллах
§ Төрийн бус олон
нийтийн байгууллагатай хамтран ажиллах
§ Эцэг эхийг
сургуулийн үйл ажиллагаанд тогтмол оролцуулах
§ Гадаад, дотоодын олон төсөл хөтөлбөр хэрэгждэг
|
§ Чадвартай багш нар
өөр мэргэжил эзэмшин, мэргэжлийн бусад
байгууллагад шилжин ажиллах магадлалтай.
§ Нэг газар хэт удаан
ажилласнаас ажлын амжилт тогтворжих хандлагатай
§ Аливаа зүйлд дасан
зохицох уусах байдал бий болж болзошгүй.
§ Суралцагчдын ......% нь эмзэг бүлгийн амьдралын доод түвшинд байдаг.
§ Ажилгүйдэл,
архидалт ихэссэн
§ Эцэг эхийн хүүхдэд
тавих анхаарал муу
§ Хууль тогтоомж
биелүүлэх явдал сул
§ Хүүхдээ эзэнгүй
орхих
§ Гадаадад явж
ажиллах
|
Улс төрийн
|
§ Сургалтын эрх зүйн
орчин бүрдсэн.
§ Шашны үзлээс ангид
§ Аливаа нам эвслийн
үзэл суртлаас ангид
|
§ Улс төр, эдийн засгийн тогтворгүй байдал
§
|
Технологийн
|
§ Сургалтын
менежментийг улам боловсронгүй болгох, багш нарын мэдлэг боловсролыг
дээшлүүлэх, хөрвөх чадвартай болгох
|
§ Сургалтын
менежментийг боловсронгуй болгоход хүн бүрийн жигд бус сэтгэлгээ үйл
ажиллагаа
|
3.5. Стратегийн зорилт буюу хүрэх үр дүн
Хан-Уул дүүргийн 34 дүгээр бүрэн дунд сургууль нь 2016-2022 онд дараах зорилтыг
тавин ажиллаж байна.
Стратеги 1. Бага суурь, бүрэн
дунд боловсролын “Цөм” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн, хүүхэд нэг бүрээ хөгжүүлнэ.
Стратеги 2 Хүүхдэд сурч хөгжих эрүүл, ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлнэ.
Стратеги 3. Сургуулийн менежментийг боловсронгуй болгон, хамт
олны мэргэжил, ур чадварыг тасралтгүй
дээшлүүлнэ.
Стратеги 4. Гадаад, дотоодын
хөрөнгө оруулалтаар сургалтын таатай орчин
бүрдүүлж, хот дүүргийн тэргүүний сургууль
болно.
Стратеги 5. Эрүүл мэндийг
дэмжигч сургуулиа бататган ажиллана.
Стратеги 6. Багшийн ёс зүй,
харилцааны соёлыг эрхэмлэн ажиллана.
Стратеги 7. Инженерийн төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоно. /дулаан, бохир ус/
Стратеги 8. Сургалтыг амьдрал хэрэглээтэй
холбон суралцах чиглэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох
сургалтыг явуулна.
Стратеги 9. Боловсролын хүртээмж, чанар үйл ажиллагааг дээшлүүлж,
суурь ба бүрэн дунд боловсрол эзэмшигчдийг 100% төгсгөж, төгсөгчдийн 80%-иас
доошгүй нь ямар нэгэн их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт
үйлдвэрлэлийн төвд суралцах боломжийг нээж, тэдний авъяас чадварыг хөгжүүлэх
бололцоог бүрдүүлнэ.
Стратеги 10. Урлаг, спортын стандартад нийцсэн заалтай
болно.
Стратеги 11. Сургуулийн гадна орчныг биологийн хичээлийн лаборатори, орчинг бий болгож, өвлийн хүлэмжтэй болно
Стратеги 12. Багш бэлтгэдэг сургуулиудын түшиц
лаборатори сургууль болно.
Стратеги 13. БСШУЯ-ны сайдын 333 дугаар тушаалыг хэрэгжүүлэн ажиллана.
Стратеги 14. Өндөр мэдлэг, ур чадвар бүхий мэргэжлийн багш, сурган хүмүүжүүлэгчдээр
өргөжиж, ажлын үр дүнгээр нь цалинг нэмэгдүүлэх
Стратеги 15. Сургуулийн материаллаг баазыг нэмэгдүүлэх, сургалтын таатай орчныг
бэхжүүлэх
Стратеги 16. Гадаадын мэргэжилтэн багш ажиллуулах,
өөрийн багшаа гадаадад туршлага судлуулах
Хяналт
механизм
Ажлын биелэлт, үр дүнг тодорхойлох, гарч
буй алдааг богино хугацаанд арилгах, ажилд дадлагажуулах, ажлын амжилтыг
нэмэгдүүлэхэд оршино.
Хяналтын
хэлбэр
§
Өргөн хүрээтэй
§
Явцын
§
Сар, улирлын
§
Дотоодын
§
Хөндлөнгийн
Хяналтын
хэлбэр
§
Орцын. . . . . . . . . . . . . Зорилт
§
Явцын . . . . . . . . . . . . .Үйл ажиллагаа
§
Гарц . . . . . . . . . . . . . . Хүрэх үр дүн
§
Үр дагавар. . . . . . . . . Бодит үр дүн
Хамтын удирдлага
§
Захирал
§
Сургалтын менежер, НА, судлагдахууны
багийн ахлагч
§
Эмч
§
Нягтлан бодогч
§
Нярав
3.6 Үйл
ажиллагааны хамрах хүрээ
- ХУД-ийн 4 дүгээр хороо
- Сургууль завсардуулахгүй сургах
- Боловсрол нөхөн олгох
- Хамран сургах тойргийн 0-16 насны судалгааг жил бүр шинэчлэн гаргах,
- Багш нарын мэдлэг боловсролыг тасралгүй дээшлүүлж, хөрвөх чадвартай багш нарыг хөгжүүлнэ.
Тухайн
жилд нийлүүлэх бүтээгдэхүүн
§ Бага боловсрол
§ Дунд боловсрол
§ Бүрэн дунд боловсрол
§ Сургууль завсардалтыг
нэмэгдүүлэхгүй байх
§ Дугуйланд хамрагдах
хүүхдийн тоог нэмэгдүүлж, авъяасыг
хөгжүүлэх
§ Үндэсний
хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх
§ Гэмт хэрэг хэв журмыг
сахиулах
§ Гадаад харилцааг
бэхжүүлэх, нэмэгдүүлэх
§ Тусгай захиалгат
бүтээгдэхүүн
§ Өмчийн эрхийг
хэрэгжүүлэх
§ Манлайлах ур чадвар
4.1 Бүтээгдэхүүн нийлүүлэхэд чиглэсэн
арга хэмжээ
Хуваарилагдсан төсөвт
багтаан бүтээгдэхүүнийг нийлүүлэх тоо хэмжээ, чанар, цаг хугацааны үзүүлэлтийг хангах
4.2 Байгууллагын бүтэц, зохион
байгуулалт
Сургууль нь туг, тэмдэг, өөрийн гэсэн дуутай байна. Төсөвт батлагдсан орон тоогоор сургалт
хүмүүжлийн ажлаа явуулна.
Байршлын хувьд: Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд
байрладаг
4.4 Хяналтын
механизм
Сургалтын
чанар, үйл ажиллагаанд
хийх хяналт үнэлгээ
- Сургуулийн зөвлөл нь сургуулийн үйл ажиллагаанд үнэлгээ дүгнэлт өгнө.
- Багш нарын зөвлөлөөр багш нарын ажил дүгнэх журмыг баталж, улирал бүр дүгнэж, цалинг үр дүнгээр нь тооцож олгоно.
- Бага, дунд, ахлах ангиас хөндлөнгийн үнэлгээг улиралд 3 удаа авч шалгалтын мөрөөр ажлын үзүүлэлтийг дүгнэнэ.
- Захирлын нэрэмжит болон хөндлөнгийн шалгалтаар анги ба сурагчийг сонгон шалгана.
Сургуулийн
захиргааны хяналт үнэлгээ:
- Сургуулийн дотоод хяналтын графикийн дагуу хяналт хийнэ.
- Төгсөх ангийн сурагчдын мэдлэг чадвар төлөвшлийг үнэлэх
- Бусад хяналт үнэлгээ /нэрэмжит хичээлүүдийг төрөлжүүлэх/
Судалгаа
шинжилгээний чиглэлээр хийх хяналт:
- Багш, суралцагчдын сургалтын үйл явцын талаар социологийн судалгаа явуулж, түүний мөрөөр арга хэмжээ авч ажиллана.
- Өөрийн удирдлагыг хөгжүүлж, хяналт тавиулна.
Мэргэжлийн
хяналт үнэлгээ:
- Багш нарыг мэргэжлээр жилд нэг удаа шалгалт авч дүгнэнэ.
- Багш ажилчдын ажлын чанар нь үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээгээр үнэлэгдэхээс гадна төр захиргааны байгууллагын хөндлөнгийн хяналт, үнэлгээг энд харгалзан үзнэ.
Төсөвлөсөн
санхүүгийн тайлан
- Төлөвлөсөн санхүүгийн тайланг хагас бүтэн жилээр гаргана.
- Санхүүгийн ирээдүйн 3 жилийн /дундажаар/ зохиосон төсөв төсвийн таамаглал хийнэ.
Өмчлөгчийн
бусад зорилтууд:
Өмчлөгчийн
зорилт:
- Байгууллагын өөрийн чиг үүрэг, үйл ажиллагааг тасралтгүй явуулж байх, хүний нөөц, эд хөрөнгө болон санхүүгийн нөөцийг бүрдүүлэх учир бий болох эрсдлийг удирдан зохицуулах арга хэмжээг төлөвлөнө.
Санхүүгийн
үйл ажиллагааны зорилт ба үзүүлэлтүүд
- Сургууль нь ашгийн бус төрийн байгууллага учраас өр авлага тодорхой хувиар бууруулах, гаргахгүй байлгах
Хүний
нөөц:
- Хүүхдийн тоо нэмэгдсэнээр анги, бүлэг, багш, ажилчдын тоо нэмэгдэх учир төсөв хөрөнгө тодорхой хэмжээгээр нэмэгдэхийг тооцох нь чухал
- Ажиллах хүчнийг тогтвортой ажиллуулахад байр, ажиллаж амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ авна.
- Шинээр ирсэн багш ажилчдыг сонгон шалгаруулалтаар авна.
- Багш нарыг гадаад дотоодын сургалтанд хамруулж, мэргэжлийг нь дээшлүүлнэ.
- Дотоод журам, хамтын гэрээнд заасны дагуу ажлын үр дүнг дүгнэх, урамшуулал олгох,
- Биет хөрөнгийн нөөцөд сургуулийн удирдлага өмчийн комиссууд хяналт тавьж, биет хөрөнгийн элэгдэлд дахин үнэлгээ хийх бодлого баримтлана.
- Шинээр авах эд хөрөнгө, элэгдсэн эд хөрөнгийг актлах, устгах, зарж борлуулах зэрэг асуудлыг нийслэлийн өмчийн газраар шийдвэрлүүлнэ.
- Санхүүгийн нөөц, төсөв, өөрийн үйл ажиллагааны орлого, хандив тусламжаар орж ирсэн мөнгө, хөрөнгийг тооцон хяналт тавин тайлагнах арга хэмжээг авна.
Эрсдэл
Төсвийн
байгууллага нь шууд хяналтнаас гадна тодорхой бус үйл явдлаар болзошгүй өр
төлбөр, эрсдэл авч болохыг урьдчилан тооцож бодлого боловсруулна. /Өмчлөлийн, хувьчлал, бодлогын өөрчлөлт УИХ,
Засгийн газрын шийдвэрээр/
Хөрөнгийн
алдагдал
Энэ
эрсдэлээс сэргийлэхэд эд хөрөнгөө даатгуулах шаардлагатайгаас гадна сургуулийн
дотоод журамд буй хөдөлмөрийн сахилга, эд хөрөнгийн хариуцлага бүхий сахилгын
тухай дүрэмд заасны дагуу эд хариуцагч нартай хариуцлага тооцон ажиллаж,
хөрөнгийн алдагдлаас сэргийлнэ.
Сургуулийн
үйл ажиллагаанаас хамааран тайланг гаргах бөгөөд Засгийн газрын санхүүгийн
тайлангийн заавар, бодлого удирдамжийг Сангийн яамнаас баталсны дагуу мөрдөх
болно.
No comments